Тувагийн алдарт бөх Монгуш Монголын иргэнтэй нийлэн хүчингийн хэрэг үйлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23


 Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн болон европын аварга Тува улсын алдарт бөх Аяс Монгушийг нэлээд хэдэн жилийн өмнө    Тува улсаас ирж цагаан сарын барилдаанд барилдаж байснаар нь манайхан сайн мэддэг. Монгол туургатанууд хэзээнээс   бөхчүүдээ  дээдлэн тэднийг эрчүүдийн төлөөлөл  эр хүний бахархал хэмээн хүндэтгэсээр ирсэн.  Гэтэл түмэн олны хайр хүндэтгэлийг дааж явах бөхчүүд маань сүүлийн үед нэг л биш ээ. Зодоон цохион, танхай, хар тамхи зэрэгт  холбогдож байсан бол хүчингийн хэрэгт ч бас л бөх хүнийн нэр дуулдах болов. Монгол туургатаны наадамд Тува улсын нэр дээр зодоглож байсан Аяс Монгуш  Монголын иргэн Шандивууд овогтой Одгарав, Тува улсын иргэн Начын Конга нартай бүлэглэн 20 настай эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн жигшүүрт хэргийг үйлджээ. 2010 оны наймдугаар сард Тува улсын Казыл хотод гэртээ харихаар такси барих  гэж байсан 20 настай эмэгтэйг  эхэлж Аяс Монгуш хүчээр машиндаа  чирж суулган бүлэглэн хүчиндээд хэргийн газраас зугтаасан аж. Хэрэг гарснаас нэг сарын дараа Ш.Одгарав, Начын Конга нарыг баривчилсан бол Аяс Монгушийг хагас жил гаруй хугацаанд эрэн сурвалжилсаны эцэст саяхан баривчилжээ.  Тува улсын прокурорын газраас Ш.Одгарав, Аяс Монгуш, Начын Конга нарт тус бүр 10 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм  байна.

 

 Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top