Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх “B” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23

Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүд, харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн наадмаар улсын цол хүртсэн бөхчүүдээс найм нь сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэл байсан.

Энэ сарын эхээр шинжилгээний хариу ирсэн гэх ч олон нийтэд мэдээлэл өгөхгүй байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид хийсэн шинжилгээний хариуд эргэлзэх зүйл байхгүй санагдах юм.

Баяр наадмын хоёр дахь өдөр шөвгийн 32-т үлдсэн бөх, харваачдаас шинжилгээ авсан. Зориулалтын саванд тухайн хүний шээсийг авч А,В гэсэн хоёр саванд хийж битүүмжлээд олон улсын стандартын дагуу DHL-ээр шинжилгээг явуулдаг аж. Хариуг энэ сарын 5-нд хүлээн авсанюм байна. Тамирчин “А”сорьцыг эс зөвшөөрвөл “В”сорьцыг шинжлүүлэх эрхтэй байдаг байна.

Уг нь найман бөх допинг хэрэглэсэн гэх мэдээлэл бий.  Энэ дунд  Г.Баасандорж, Ч.Санжаадамба, Ш.Жаргалсайхан, А.Цацабшир, Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын нэр дуулдаж байсан. Гэтэл одоогоор хоёр нь л тогтоогдсон гээд байгаа.

Гэтэл Допингийн эсрэг төв нь  шинжилгээний талаар мэдээлэл хийх,  хариуцлага тооцох эрхгүй байдаг юм байна.Харин ... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top