Даян аварга Г.Өсөхбаярын гэргий хүүхэд төрүүлэх тусмаа өнгө ордог

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29


 Даян аварга Г.Өсөхбаяр гарамгай сайхан барилдаанаасаа гадна Мон-Фрешийн рекламанд тоглож Есүхэй баатрын  дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон билээ. Тэрээр гэргийн хамт “Монголын үрс маш олон болтугай” гэж их зохиолч Д.Нацагдоржийн чандлан захисан гэрээсийг чадалтай дээрээ биелүүлэхээр хүчин зүтгэж яваа нэгэн. Анх эхнэртэйгээ танилцаж хайрын үгсээ шивнэж суухдаа хүүхэд олдоод л байвал гаргаад л байя гэсэн үгэндээ хүрч өдгөө дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болоод байгаа юм. Түүний хань Б.Нарантуяа сайн ханийн хүчинд илүү дутуу юманд санаа зовдоггүйн дээр  угаас олон хүүхэдтэй байх туйлын дуртай. Тэр тусмаа хүүхэд олох бүрт нь даян аварга маань мартагдашгүй сайхан  сэтгэгдэл төрүүлдэг учраас хүүхэд гаргаад байдаг хэмээн ярьсан удаатай. Хосууд маань бяцхан үрсээ зааны тугалууд гэж өхөөрддөг гэсэн. Тэдний гурван ч хүүхэд аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул ийн нэрийджээ.  Тэд хөвгүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нэг их хориод байдаггүйн дээр гэрийн хүмүүжилд их ач холбогдол өгдөг гэсэн шүү. Аваргын гэргий хүүхэд төрүүлэх тусам өнгө ороод байх юм гэсэн ханийхаа үгэнд баярлаж явдгаа ч нуудаггүй юм билээ.  Монгол бөхийн түүхэнд домог болон алдаршсан Буур хэмээх Жамъян аваргын зээ  хүү даян аварга  Өсөхбаярын  аваргынхаа гэр бүлд аз жаргал инээд хөөр цалгиж байхыг ерөөе. Монголын үрс маш олон болтугай.

 

Б.Эрдэнэ.

 

Даян аварга Г.Өсөхбаярын гэргий хүүхэд төрүүлэх тусмаа өнгө ордог

 Даян аварга Г.Өсөхбаяр гарамгай сайхан барилдаанаасаа гадна Мон-Фрешийн рекламанд тоглож Есүхэй баатрын ш дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон билээ. Тэрээр гэргийн хамт “Монголын үрс маш олон болтугай” гэж их зохиолч Д.Нацагдоржийн чандлан захисан гэрээсийг чадалтай дээрээ биелүүлэхээр хүчин зүтгэж яваа нэгэн. Анх эхнэртэйгээ танилцаж хайрын үгсээ шивнэж суухдаа хүүхэд олдоод л байвал гаргаад л байя гэсэн үгэндээ хүрч өдгөө дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болоод байгаа юм. Түүний хань Б.Нарантуяа сайн ханийн хүчинд илүү дутуу юманд санаа зовдоггүйн дээр  угаас олон хүүхэдтэй байх туйлын дуртай. Тэр тусмаа хүүхэд олох бүрт нь даян аварга маань мартагдашгүй сайхан  сэтгэгдэл төрүүлдэг учраас хүүхэд гаргаад байдаг хэмээн ярьсан удаатай. Хосууд маань бяцхан үрсээ зааны тугалууд гэж өхөөрддөг гэсэн. Тэдний гурван ч хүүхэд аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул ийн нэрийджээ.  Тэд хөвгүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нэг их хориод байдаггүйн дээр гэрийн хүмүүжилд их ач холбогдол өгдөг гэсэн шүү. Аваргын гэргий хүүхэд төрүүлэх тусам өнгө ороод байх юм гэсэн ханийхаа үгэнд баярлаж явдгаа ч нуудаггүй юм билээ.  Монгол бөхийн түүхэнд домог болон алдаршсан Буур хэмээх Жамъян аваргын зээ  хүү даян аварга  Өсөхбаярын  аваргынхаа гэр бүлд аз жаргал инээд хөөр цалгиж байхыг ерөөе. Монголын үрс маш олон болтугай.

 

Б.Эрдэнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бмө(124.158.67.158) 2013 оны 06 сарын 04

сайхан хүүхэн байна лээ

0  |  0
даваа(124.158.67.158) 2013 оны 06 сарын 04

өсөхөөгийн гэргийг шаах юмсан ха ха

0  |  0
Top