Баттулга сайд “хольц”-той хүүхэнд дуртай

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02

Тамирчин, бизнесмен, улс төрч. Энэ бол  одоогийн ЗТБХБ-ын яамны сайд Х.Баттулгын амьдралын товч түүхэн замнал. Царайлаг, бие хаа өв тэгш, баян энэ  эрхэм ажил мэргэжлээ  он цагийн эрхэнд сольж байсан шигээ хүүхнүүдийг ч гарын бээлий шигээ сольсон гэхэд хилсдэхгүй. Түүнтэй учирсан хүүхнүүдийн дийлэнх нь манай хойд хөршийн цус холилдсон  бүсгүйчүүд  байдаг.  Дийлэнх гэдэг нь учиртай.  Түүний анхны эхнэр  Б.Энхтуяа нь монгол хүн. Хоёр талаасаа хоосон шахам нийлж байсан тэд гурван хүүхдийн аав ээж болоод зогсохгүй Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтахаар хөрөнгийг хамтдаа цуглуулж чадсан. Харамсалтай нь тэдний дундуур  поп, зууны манлай дуучин, якут цустай Сараа “гүйж” гэр бүлийг нь салгаж дөнгөсөн. Х.Баттулга сайдаар овоглох охин хорвоод мэндэлж байхад  мань эр Сараа гавьяатын өвөрт эрхлэн  юун шинэ хүнтэй манатай  сууж байсан гэх яриа ч сонсогддог юм билээ. Нэг гэр бүлийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн тусламжтайгаар салгаж дөнгөсөн Б.Сарантуяа, Х.Баттулга нарын хайр сэтгэл үнэндээ урт настай байж чадаагүй.  Зууны манлай дуучнаас салсны дараагаар эрхэм сайд маань олон хүүхэн өвөртөө эрхлүүлсэн.  Тэдний нэг нь "Харанга" хамтлагийн дуучин Лхагваагийн хүүхдийг төрүүлсэн, Оросын эрлийз ногоон Маралаа.  Тэдний зугаа бас л урт настай байж чадаагүй нь харамсалтай.  Гэсэн ч өнгө мөнгөний хүчинд  эрхэм сайд маань олон бүсгүй “амталсны” дүнд өдгөө  орос бүсгүйтэй дэр нэгтгэсэн. Энэ удаад тэд хамтдаа овоо удах төлөвтэй байна. Учир нь орос бүсгүй  сайдад гурван хүү төрүүлж өгсөн.  Ихэр хүүхэд төрүүлж өгсөн орос бүсгүй олны өмнө гарах тун дургүй. Тиймдээ өвөл болохоор  нутаг буцдаг орос хатагтайг Х.Баттулга сайдын ойр тойрныхон нь л мэддэг юм билээ.

Т.Энгүүн



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top