Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж сумогийн оргилд 15 жилийн дотор хүрсэн шигээ бизнесийн оргилд гарах гээд бүх хүчээ хаян тэмүүлж байгаа. Саяхан түүнээс ярилцлага авахаар ирсэн CNN телевизийнхэн түүнтэй гудамжинд хамт алхах зуур тэдэнтэй таарсан манайхан асашёорюүг “Аварга аварга” хэмээн хүндлэхийн хараад тэд "Монголд түүнээс илүү нэр хүндтэй хүн байдаг болов уу" хэмээн гайхширсан гэнэ шүү. Тэгээд “Та хэзээ нэгэн цагт Монголын ерөнхийлөгч болох юм биш биз” хэмээн асуухад -аварга маань инээгээд яаж ч магад хэмээн хариулсан байна.
Том биетэй том амбицтай залуу. Тэр хэдийгээр барилдаж байсан үеийнхээсээ турсан боловч амжилтанд хүрэх , ялах гэсэн чин сэтгэл нь хэвээрээ байна. Хэдийгээр бизнес сумо хоёр огт өөр ертөнц ч гэлээ дэлхийд алдартай тэрбумтан болохыг үгүйсгэх аргагүй” хэмээн CNN телевизийнхэн дүгнээд буцжээ. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг. Арлын Японы дэвжээг эзэгнэж явсан шигээ дэлхийд цуутай тэрбумтан болохыг хэн байг гэхэв. Ерөөл бат оршиг.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )