2012 онд Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулах зуны Олимпийн наадмыг телевизээр үзэгчдэд түүхэнд анх удаа гурван хэмжээст технологоор үзүүлнэ.
Олимпийн наадмыг зохион байгуулагчид өөрийн хамтрагч болох Японы «Панасоник» / Panasonic/ компанитай гэрээ байгуулжээ. «3D» технологийн ачаар Олимпийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрийн телевиз үзэгчид Олимпийн бамбар, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, гимнастик,усанд сэлэлтиин тэмцээнүүдииг яг л цэнгэлдэх хүрээлэнд үзэж байгаа юм шиг үзнэ. Цэнгэлдэх хүрээлэн эсвэл усан санг оролцуулаад бараг бүтэн эффекттэй гурван хэмжээст шууд нэвтрүүлгийг 200 гаруй цаг дамжуулах ажээ.
Олон улсын Олимпийн хороо болон «Панасоник» компани шууд нэвтрүүлгийн гэрээнд өнгөрсөн лхагва гарагт Берлин хотод гарын үсэг зурсан байна. «3D» технологиор дамжуулах Олимпийн наадмын нэвтрүүлгийг өдөрт 10-аас доошгүй цаг дамжуулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )