Америкийн алдарт сагсан бөмбөгч DWIGHT HOWARD ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06


 

Америкийн шилдэг сагсан бөмбөгч DWIGHT HOWARD маргааш манай оронд ирнэ гэнэ. Дэлхийн хэмжээнд сагсан бөмбөгийн спортоор од болсон түүний энэ удаагийн зочлолтыг Мобиком корпораци зохион байгуулж байна. DWIGHT HOWARD гэхээр манай залуучууд андахгүй. Сүүлийн жилүүдэд үзүүлсэн дээд амжилтуудыг нь Америкчууд төдийгүй дэлхий олон зуун сая иргэд шүтэн биширч байгаа. Түүнийг Монголдоо урин ирүүлж буй гол зорилго тодорхой. Залуу үеэ сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх, тэдэнд амьд үлгэр дууриаллыг авчирч буй нь зорилго төдийгүй, зонхилох ач тус нь болов уу. Алдарт сагсан бөмбөгч маань манай оронд түр саатах хугацаандаа, тодруулбал энэ сарын 8-ны өдөр бөхийн өргөөнд уулзалт тоглолт хийнэ. Мөн буяны арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгээр орох юм байна. “Мөрөөдлийн баг” хэмээх манай хүүхэд залуусын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн нээлтэнд оролцож, хувийн бэлтгэлээ хангах үеэрээ залууст өөрийн арга туршлагаас үзүүлж сонирхуулах ажээ.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top