Двайт Ховард өнөөдөр ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

NBA-ийн өнөө цагийн супер од, нисдэг супермэн  Двайт Ховард өнөөдөр 11:50 цагаас Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн сүүлийн гурван жилийн шилдэг хамгаалагч, NBA-ийн бүх оддын тоглолтод таван удаа сонгогдон тоглосон, 2008 оны бүх оддын тоглолтын “Слам Данк”-ын аварга, “Орланда Мэжик” багийн төвийн тоглогч “Супермэн” хочит Двайт Ховард хоёр хоног Монголд "малгай тавина".

Өөрийн тоглолт, амьдрал дээр бусдад үлгэр дуурайлал болдог тэрээр  Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг хоёр хоног байлдан дагуулаад энэ сарын 9-нд нутаг буцах юм. Монголд ирснийхээ дараа “Mobicom” компанийн “Be” төвд хэвлэлийн бага хурал хийх юм. Харин маргааш “Боловсрол суваг” телевиз болон “Sport box” спортын телевизийн байранд зочилж, ярилцлага өгнө. Ярилцлагын дараа 16.00 цагаас “Бөхийн өргөө”-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод зочноор оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top