Удалгүй бүл нэмэх Э.Бадар-Ууган аварга хүү хүсч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Олимпийн аварга Э.Бадар-Ууган хүүхдэд хайртай нэгэн. Тиймдээ ч олон хүүхэдтэй өнөр гэр бүлийн эзэн болохыг хүсдэг.  Одоогоос жил гаруйн өмнө Б.Наранмишээл хэмээх охинтой болсноор Э.Бадар-Ууганых хэмээх өрх хоёр хөөрхөн охинтой болсон юм. Тун удахгүй  Э.Бадар-Ууганых  дахиад бүл нэмнэ. Энэ удаад   өөрийнх нь шийрийг хатаахаар хүү төрөөсэй гэж битүүхэн мөрөөдөж байгаа гэсэн. Шинэ хүний сургаар  аварга маань багагүй сандарч байгаа сурагтай. Тодруулбал, 365 хоногийн талаас илүүг гэртээ бус, бэлтгэл дээр өнгөрөөдөг  тэрээр  дасгалжуулагчаа найрч, эхнэрээ аргалах том давааны өөд мацаж байгаа гэнэ шүү. Олимпийн эрх авах олон улсын тэмцээнд бэлтгэл хийж байгаа тул   дасгалжуулагч нь тэр бүр чөлөө өгдөггүй байна. Тиймээс аварга маань шинэ хүнээ төрөх хүртэл  чөлөө л гарвал гэр рүүгээ харайлган,  зав л гарвал эхнэрээ эрхлүүлж байгаа гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top