Топ Болормаагийн “Монгол модель” агентлагийн охид алдарт сагсан бөмбөгч Д.Ховардтай наргив уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Орландо мэжик” багийн төвийн тоглогч Д.Ховард Монголд ирж спорт сонирхогч, тэр тусмаа сагсан бөмбөг, NBA-ын хорхойтнуудын сэтгэлийг туйлд нь хүртэл хөдөлгөсөн өдрүүд ард хоцорлоо. Дуайт Ховард  Монголын талаар тийм ч сайн мэдээлэлгүйгээ ирэнгүүтээ л хэлсэн. Гэхдээ наашаа гарахынхаа өмнө интернет сайт болон бусад олон эх сурвалжаас Монгол орны талаар сонирхож өөрт хэрэг болох мэдээллүүдийг хангалттай цуглуулсаны дээр “Монголд ирсэн энэ боломжийг ашиглаад бүх зүйлийг нь үзэж сонирхмоор байна” гээд инээж байсан юм. Монгол түүнд их таалагдсанаас гадна их сайхан бүсгүйчүүдтэй юм хэмээн угийн хөгжилтэй тэрээр нүд ирмэн инээж байв. Тэрбээр ирсэн өдрийнхөө орой “I loft” house-д хүлээн авалтад орсон билээ. Энэ үеэр Топ модель Д.Болормаагийн тэргүүлдэг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч охид Ховардад зориулж тайзан дээгүүр алхсан юм.  Харин тэр орой  Топ модель  Болормаа   Дуайттай нэгэн загвар өмсөгч охиныг заан хоорондоо тун сүрхий ярилцсан аж.  Дараа нь Нүхтэд 70 долларын такстай зоог барьсан.Дэлхийн хэмжээний  одыг ойрхноос харж зургаа авахуулах гэсэн фэнүүд нь түүний хаа явсан газар дагаж байсан гэхэд болно. Бөхийн өргөөнд очиход нь ойрхноос харж чадаагүй    фэнүүд нь         алдарт сагсан бөмбөгчийг ойрхноос харж одоо л зургаа авахуулна даа хэмээн  70 долларын таксийг нь худалдаж аваад очсон хэдий ч бас их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн үлгэр болжээ. Түүнийг урин авчирсан компанийнхан такс авсан хүмүүсийг сагсан бөмбөгийн од руу ойртуулах ч үгүй байсан аж.  Харин NBA-ын домогт тоглогчтой хамгийн ойрхон байсан хүмүүс  “топ” Болормаа тэргүүтэй хэдэн загвар өмсөгч бүсгүйчүүд байв. 2 метр 16 см өндөртэй түүнтэй эн зэрэгцэх гэсэн бололтой 20-25 см өндөр туфль дээрээ гунхалзан Ховардтай янз янзаар зургаа авахуулахыг нь тэнд цугласан такс төлсөн гишүүд хий атаархан харж зогссон гэнэ. Үдшийн 22 цаг болонгуут такс авсан 150 гаруй хүмүүсээ хөөх шахуу гаргаж  Ховард хэдэн загвар өмсөгч бүсгүйтэй үлджээ.  Тэд сүүлд нь Ховардын өрөө рүү орж наргисан байж мэднэ хэмээн такс төлсөн гишүүд хардаж байна.  Д.Ховард ирсэн даруйдаа манай нутгийн сайхан бүсгүйчүүдэд харц унагаж, хөөрхөнийг нь гайхаж байсан. Тэр тухайгаа нуулгүй хэлсэн юм чинь. Тэгэхээр өнөөх хэлээд байсан  хүслээ Д.Болормаагийн ачаар гүйцэлдүүлсэн ч юм бил үү, хүүхдүүд болон эр хүн ойртож болдоггүй, хүүхнүүд болохоор хүрч болдог яасан сонин хэмээн цугларсан хүмүүс гайхсаар тарсан ажээ.

О.Сайнтуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
000(203.169.54.123) 2015 оны 02 сарын 13

ene bs yahav bur hyatad hogshin danjaaduudtai ch ohidoo zuuchildag yum chin ali hezeenii l tiim bsan

0  |  0
unen(203.169.54.123) 2015 оны 02 сарын 13

bolormaa ygaasaa ohiduud zarj mongo oldog garshdee

0  |  0
12345(202.21.106.170) 2014 оны 01 сарын 11

muu yanhanuud

0  |  0
Top