Улсын начин Б.Одхүүг бөх гэхээсээ зодоонч гэвэл илүү зохих ажээ. Тэрээр хар багаасаа бусдыг зодож өссөн бололтой. Наймдугаар ангиа төгсөөд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд орсон боловч хүүхэд зодоод хөөгдсөн байна. Ингээд Хэнтий аймагтаа бас л хүн зодож танхайрч явахад нь гавъяат тамирчин Ц.Дамдин түүнийг өөд нь татах гээд “Жуулчин” бөхийн дэвжээнд тамирчнаар оруулжээ. Харин үүнээс хойш спортын амжилтаа ахиулж эхэлсэн гэдэг. Жудо бөхийн улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, кураш бөхийн дэлхийн аварга гээд гараад өгчээ. Гэвч түүний зодоонч араншин арилсангүй. Мөн ч олон хүнийг цус нөжтэй хутгаж байжээ. Цаад зодуулсан хүмүүсээс нь Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр нарын зэрэг тулхтайхан хэсэг нь харин шүүхэд гомдол мэдүүлэлгүй өнгөрсөн байв. Тэр бүү хэл Н.Түвшинбаяр нь түүнийг “Од” нэртэй сан байгуулж, бөхийн спортоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэхээр нь баярлаад Бээжингийн олимпод өссөн кимоногоо дуудлага худалдаагаар зараад 11 сая төгрөг хандивлаж байжээ. Энэ бол саяхны үйл явдал бөгөөд Б.Одхүү нь өнгөрсөн онд шоронгоос гарч ирсний дараахан болж өнгөрчээ. Харамсалтай нь Б.Одхүү засаршгүй зодуурчин гэдгээ дахин нотолсон байна. Тэрбээр боксын спортын тамирчин Энхбатыг бараг бүтэн цаг шахам зодсон тухай та бүхэн урьд нь Zindaa.mn-ээс уншсан байх. Ер нь Б.Одхүү хүн зодохоороо салж өгдөггүй, үхлүүт болгож байж санаа нь амардаг гажиг эр ажээ. Энэ талаар олон хүн гэрчлэн ярьсаар байгаа. Харамсалтай нь цагдаа нар түүнийг одоо болтол баривчилж чадаагүй байгаа гэнэ. Хэнтий аймаг руу зугтааж явснаас хойш сураг тасарсан бололтой. Мөн зодуулсан Энхбат нь олдохгүй байгаа бололтой.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 1 )