А.Сүхбат аваргын амрагууд ижил машинаар гангардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Үе үеийн бөхчүүд дундаас уран барилдаанаараа гайхагддаг даян аварга А.Сүхбат барилдахаа больсоноос хойш амрагийн явдлаараа  сүүлийн үед толгой цохих болсон  "Эко констракшн"-ын   С.Нямдаваатай эн зэрэгцэх боллоо. Тэрээр ханилж явсан  бүсгүйчүүддээ машин , хаус бэлэглэдэг нь зуршил болж байгаа бололтой. Экс эхнэр Б.Баясгалан болоод  үр хүүхдийг нь төрүүлж өгсөн хоёр ч бүсгүйд  эр хүний нүнжигтэй зан гаргаж Солонгосын хамгийн сүүлийн үеийн загварын ижил машин авч өгсөн гэнэ. “Даян аваргатай нэр холбогдсон бүсгүйчүүдийг одоо  олноос ялгахад  амар болсон.   Эхлээд ижилхэн машиныг нь хар, болохгүй бол аваргатай ижилхэн хүүхэд дагуулаад явж байгаа эсэхийг нь харахад болно гэсэн яриа сүүлийн үед  охид бүсгүйчүүдийн дунд  нэлээдгүй  сонсогдох болжээ.

О.Сайнтуяа.

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top