Нэрт сагсчин Дуайт Ховард Монголд гар утсаа хулгайд алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 19

Манай улсын талаар гадны томоохон сэтгүүлд аялах явцдаа хулгайчаас болгоомжил гээд анхааруулсан байсан.  Тухайн үед "арай ч дээ " гэж бодоод өнгөрсөн юм даг. Харамсалтай нь тэр үг хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн NBA-ийн өнөө цагийн супер од Дуайт Ховардад биеллээ олжээ. Хамгийн хачирхалтай нь ирсэн оройгоо Мобикомын өмнөх задгай талбайд олон зуун залуусаар бүчүүлэхдээ алдаагүй атлаа их хотын соёлч, мөнгөтэй бэлтэй залуусын орох дуртай “Метрополист” орсон биш гар утсаа суйлуулжээ. Монголын залуустай зад наргих гэсэн биш гар утсаа алдсандаа супермэн маань итгэж чадаагүй гэдэг. Урьж авчран хамтдаа  уг ажиллагааг зохион байгуулсан нөхдүүд их л байдалд орсон аж.  Манайхны тухай гадныханы  бараан төсөөлөл энэ мэт зүйлээс болж улам бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Даанч “урт гартан”-гууд улсынхаа нэрийг юман чинээ тоосонгүй дээ.

Б.Эрдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top