Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдын санаачилсан Монголын спорт хөгжил сангаас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн “Мөрөөдлийн баг” төсөл 10-18 насны ЕБС-ын сурагчдын дунд хэрэгжих гэж байна. Саяхан Монгол улсад айлчилсан НБА-ын супер од “Супермэн” хочит Двайт Ховард тус төслийн нээлтэнд оролцоод буцсан. Ерөнхий сайд С.Батболд-ын ивээл дор явагдах тус сагсан бөмбөгийн тэмцээн Монгол улсын хэмжээнд 12 хүртэлх, 12-15,15-18 гэсэн насны ангилалаар 4 үе шаттайгаар 264 мянган сурагчдын дунд болох бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “TLG13” ТББ ажиллах юм. “Эрүүл Монгол хүүхэд сагсан бөмбөгөөр дэлхийд” гэсэн зорилготой “Мөрөөдлийн баг” төсөл нь Монгол улсын хэмжээнд аймаг сум, дүүргийн “Мөрөөдлийн баг”-ийг шалгаруулж, нас насны улсын шигшээ багийг бүрдүүлж эх орноо төлөөлүүлэн олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах юм байна. Улмаар Монголын сагсан бөмбөгийн спортыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэх ажээ. Тэмцээний I шат ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн I улирлын амралтаар буюу 2011 оны 10 сарын 31-нээс 11 сарын 11 хүртэлх хугацаанд болох бөгөөд энэ хооронд ЕБС бүр сургуулийнхаа аваргыг шалгаруулна.
Улмаар сургууль бүр нас насны шигшээ багаа бүрдүүлж тэмцээний II үе шатад оролцоно. Тэмцээний II шатад аймаг, сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн явагдах ба аймаг сум дүүргээс нас насны ангилалдаа аварга болсон эрэгтэй, эмэгтэй багууд ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )