Монголд “хийдгээ хийцэн” хэдхээн хүн байна. Тэднийг их аварга Дагвадорж, уулчин Өсөхбаяр нар тэргүүлэх нь зүйн хэрэг. Цэл залуу насандаа үзүүлсэн спортын амжилтаар дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг цуурайтуулсан энэ хоёр эрхэм худ ураг барилдаж, спортын хорхойтнуудын дунд бас нэгэн дуулиан дэгдээгээд байна. Их аваргын үеэл дүү нь Өсөхбаяр гавьяатын төрсөн дүүг эхнэр буулган авч, талууд худ ураг бололцон энэ цагаан сараар албан ёсоор бэр гуйсан байна. Түүгээр ч зогсохгүй хоёр талынхан удахгүй үрийн зулай үнэрлэхээр хүлээж байгаа ажээ.
Эверестийн оргилд нэг жилийн дотор хоёр удаа гарч дэлхийн дээд амжилт тогтоосон уулчин Г.Өсөхбаярыг эмэгтэй сэтгүүлчид “Пуужин” хэмээн өхөөрдөх болов. Нээрээ л тэр өндөр ууланд, тийм хүйтэн хатуу нөхцөлд ямар амьд амьтан хүрэхэв дээ. Тэгэхээр Өсөхөө бол пуужин л болж таарах нь. Харин Дагваа аварга бол муусайн самуурайнуудыг ёстой л бульдозер шиг түрж, олон дээд амжилтыг сумогийн дэвжээнд үзүүлсэн эгнэшгүй их хүчтэн. Тэгээд одоо энэ хоёр хүний ген нийлэгжэхээр дундаас нь бульдозер маягийн пуужин гарах юмуу хаашаа юм.
Мэргэндүү Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )