Монголын урдаа барьдаг бизнесменүүдийн нэг “Макс”-ын Ганбаатарыг энэ цаг үеийн алдартай уяачдын нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл уяач ,бизнесмен маань өөр нэг төрлөөр Гиннесийн номонд бүртгүүлэхээр болжээ. Тухайлбал МҮБХ-ноос зохион байгуулж байгаа 6002 бөхийн нэгд багтаад одоогоор хоёр давчихаад байна. Түүний бөхийн түүхийг сонирхуулахад тэрээр төрсөн ах Д.Цэрэнжигмэдтэйгээ ганц, хоёр насны зөрүүтэй болохоор ч тэр үү, багаасаа л дээл тэсгээлгүй ноцолдож өссөн гэдэг. Дараа нь дунд сургуульд байхдаа бөхөөр хичээллэж сургуулийн аварга, хожим нь 90-ээд оны дундуур сумын заан цол хүртэж байсан бөх хүн аж. Нэртэй бэлтэй түүний хувьд зодог шуудгаа өмсчихөөд стадионы үүдэнд бөхчүүдтэй мар мархийн зогсох нь сайхан л харагдаж байна. Тэрээр өнөөдөр гурвын даваанд гарч барилдах юм.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )