Үндэсний бөхийн чансаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 26
Манай сайтын хамт олон 2011-2012 оны улирлаас эхлэн бөхчүүдийн чансаа бодож эхэллээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан, уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдаж байгаа нийт бөхчүүдийнхээ барилдаан болгоны амжилтыг цаг тухай бүрд нь дүгнэхэд энэхүү чансааны гол зорилго оршино.

Бөхчүүдийн чансааг бодохын тулд Монгол бөхийн өргөөнд бүтэн жилийн хугацаанд болох барилдаануудыг дараах байдлаар эрэмбэлсэн болно.
1.    Улсын их баяр наадам
2.    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан барилдаан
3.    Дөрвөн уулыг хишиг барилдаан
4.    Улс тунхагласны өдрийн, Шинэ үндсэн хуулийн өдөр, Улаанбаатар хотын өдөр, Улсын цолнуудын хүндэтгэлийн, Бусад ой болон тэмдэглэлт барилдаанууд
5.    Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болсон  Монгол оронд барилгын салбар үүсч хөгжсөний 85 жил, намрын улирлын нээлтийн барилдаанаас эхлэн дараа оны наадам хүртэл эхний чансаа бодогдоно. Барилдаан бүрийн дараа чансаа өөрчлөгдөнө. Өмнө нь МҮБХ болон Таван цагариг сониноос чансааг бодож байсныг манай уншигчид мэдэх биз. Бид өөрсдийн аргачлал журмаар чансааг бодож байгаа болно.

Дээд чансаанд  тооцох оноо

Даваа

Улсын наадам

Цагаан сар

Дөрвөн уулын хишиг

Бусад тэмдэглэлт болон ойн

0

100

50

50

50

1

1000

400

350

300

2

1800

800

700

600

3

2500

1200

1000

900

4

3500

1600

1400

1300

5

4700

2000

1800

1700

6

6000

2500

2300

2200

7

7500

3200

3000

2900

8

9100

4000

3600

3500

9

11000

5000

4400

 

10

13500

 

 

 

 Зөвхөн доод чансаанд бодогдох барилдаан

Даваа

АЦЦБЗББ

0

50

1

200

2

400

3

700

4

1000

5

1400

6

1800

7

2500

8

3000

9

 

10

 

 

Чансаа бодох дүрэмтэй холбогдон хэрэглэгчдээс түгээмэл тавигдсан асуултууд

 

-Чансаа бодох аргачлалаа тайлбарлаач?
-2011-2012 оны улсын баяр наадам хүртлэх хугацаанд МБӨ-нд болох нийт барилдааныг таван хэсэгт хуваасан байгаа. Мэдээж хамгийн том нь улсын наадам, дараа нь Хаврын тэргүүн сарын шинийн нэгний барилдаан, гуравдугаарт Дөрвөн уулын хишиг барилдаан, дөрөвдүгээрт  Шинэ үндсэн хуулийн, Улаанбаатар хотын өдрийн, улсын цолнуудад хүндэтгэл үзүүлэх, наадмын сорилго болон бусад тэмдэглэлт ойн барилдаанууд тавдугаарт АЦЦБЗББарилдаан орж байгаа юм. Энэ таван бүлэг барилдааны даваа бүр өөр өөр үнэлгээтэй.

-Бөхчүүдэд цол эрэмбээр нь суурь оноо өгч байгаа юу?
-Үгүй, энэ намрын барилдаанаас бүх бөх 0 оноогоор эхэлж байгаа. 9-р сарын 2 нд болсон Монгол оронд барилгын салбар үүсч хөгжсний 85 жил намрын улирлын нээлтийн барилдаанаас дараа жилийн наадам хүртэл бодогдоно. Харин дараа жилийн намар эхлэх чансаанаас өмнөх жилийн чансааны амжилтыг харгалзан суурь оноог өгнө.

-Дээд Доод чансаа гээд байгаагийн учир?
Дээд чансаа бол идэвхитэй барилдаж байгаа бүх бөхчүүдийг хамарна. Учир нь улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд бүх бөх оролцох эрх нь нээлттэй байдаг. Харин доод чансаа нь аймаг цэргийн цолтой болон сумын заан залуу бөхчүүдийг хамарна.

-Ямар ямар барилдаануудад чансаа бодож байгаа юм бэ?
МҮБХ-оос гаргасан хуваарийн дагуу наадмаас наадмын хооронд болох бүх барилдаанууд орно. Гэхдээ хуваарьт ороогүй зарим томоохон барилдаанууд нэмэгдэж орно.  Аймгийн баяр наадмуудын амжилт чансаанд орохгүй гэдгийг анхаарна уу.

-АЦЦБЗББарилдааны чансаа энд бодогдох уу?
Бодогдоно. Улсын цолтнуудын чансаа зөвхөн дээд чансаанд бодогдоно. Харин Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд хоёр чансаанд бодогдоно. Аймаг цэргийн цолтнуудын хувьд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүлсэн амжилт нь дээд доод чансаанд хоёуланд нь, харин АЦЦБЗББарилдаанд үзүүлсэн амжилт нь зөвхөн доод чансаанд бодогдоно. Ингэхдээ дээд чансаанаас авсан оноон дээр нэмэгдэж бодогдоно.

-Хэдийн даваанаас чансаа бодож байгаа юм бэ?
-Нэгийн даваанаас, тухайн бөх барилдаанд оролцсон л бол чансаа бодогдоно.

-Яагаад нэгийн даваанд унасан бөхөд оноо өгөөд байгаа юм бэ?
-Барилдаанд оролцсон бөхчүүдэд идэвхийн оноо өгч байгаа, барилдаж байгаа бөх барилдаагүй бөхөөс илүү оноо цуглуулна гэсэн үг.

-Гиннесийн номонд бүртгүүлэх 6016  бөхийн барилдаанд чансаа бодогдох уу?
-Энэ барилдаанд чансаа бодогдохгүй. Манай сайтын чансаа одоогийн идэвхитэй барилдаж байгаа бөхчүүдийг хамрах зорилготой.

Бөхчүүдийн чансааг ЭНД ДАРЖ  үзнэ үү...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top