Шударга тэмцлийнхээ үрээр “даян” цол чимгээ авсан... А.Сүхбат аваргын өнцгүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 26

ШууМ.мн уншигчдын хүсэлтээр олноо “жижиг” хэмээн хүндлэгддэг МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын даян аварга Агваансамдангийн Сүхбатын өнцгүүдийг дахин онцолж байна.
Өнцөг №1: Агваансамдангийн нэгдүгээр одонгийн хүү... Үнээ сааж, сүү хөөрүүлж, өрөм загсаана, тараг бүрнэ.
Өнцөг №2: Улаанаа гэх унаган хочтой... Усан ихэр байсан болохоор час улаан төрсөнөөс тэр.
Өнцөг №3: Ухаан орсон цагаасаа л бөхөөр “занимальдсан”... Хутгах мэхийг ааваасаа өвлөсөн гэдэг.
Өнцөг №4: Хонхороос «Шонхор» руу гүйж бэлтгэл хийдэг байж... Амжилтад хүрэхэд шургуу хөдөлмөр хэрэгтэй.
Өнцөг №5: Чөлөөт бөхөөр барилдаж явсан... Зах зээлд шилжих гээд юун чөлөөтэй чөлөөгүй бөх.
Өнцөг №6: Жудо сонирхсон ч гавиагүй... Харин самбогоор улсын аваргад хүрэл зүүж явсан.
Өнцөг №7: Сумо моодонд ороход хараад сууж чадаагүй... Сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга болжээ.
Өнцөг №8: Багшийнхаа охинд сэтгэлийн жолоогоо алдаж, дэр нэгтгэсэн... Баянаа аварга бэр чинь жирэмсэн гэж ижийг нь “шок”-руулсан гэдэг.
Өнцөг №9: Баянмөнхийн хүргэн болсноороо ч, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан түүх бий... Бөх хүний буйраар даваад гарсан.
Өнцөг №10: Завсаргүй түрүүлж дархлагдсан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top