Ховд чиглэлийн онгоц гэмтсэн асуудлаар МИАТ-аас тайлбар хийв

Админ | Zindaa.mn
2016 оны 05 сарын 04

Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар  агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед 60 knt орчим хурдан дээр чиглэл алдсанаас хөөрөлтийг  зогсоосон юм байна.

Энэ талаар МИАТ компанийн Нислэг техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд хэлэхдээ  “Нислэгийн багт олон жил ажилласан чадвартай хүмүүс багтсан байсан. Бид В737-800 агаарын хөлөгт үргэлжлүүлэн техникийн үйлчилгээ хийхээр болж, зорчигчдийг Улаанбаатар руу Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэсэн. Зорчигчдийн хувьд гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Эхний 48 зорчигчид өглөө 5:45, дараагийн 42 зорчигчид 8:45 цагт хотод ирсэн.” гэлээ.

Одоо техникийн багийнхан Ховдод очсон байгаа бөгөөд хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэг хийж байгаа юм байна. Цаашид Ховд руу бага оврын онгоцоор нислэг хийхээр болсоноо дуулгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top