Б.Мянганбаяр АНУ-ын үндэсний аваргын дээд амжилт тогтоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Хоёр жилийн өмнө Америкийн чөлөөт бөхийн үндэсний аваргаар монгол залуу тодорсон баяртай мэдээллийг цахим мэдээллүүд хүргэж байсан. Тэгвэл АНУ-ын Гэгээн Жоны сургулийн оюутан Батсүхийн Мянганбаяр эл амжилтаа давтаж, дээд амжилт тогтоосон тухай мэдээллийг сургуулийнх нь цахим хуудаснаа нийтэлжээ. Өнгөрөгч бямба гарагт аваргуудаа тодруулсан АНУ-ын Чөлөөт бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний эцсийн шатанд Б.Мянганбаяр өрсөлдөгчөө долоон оноогоор ялж, гурав дахьудаагаа тус тэмцээнд түрүүлсэн. Гурван жил дараалан үндэсний аваргаар шалгарч байсан тохиолдол өмнө нь Америкийн чөлөөт бөхийн түүхэнд үгүй аж.
Батсүхийн Мянганбаяр
Жин: 67,5 кг
Ахлах сургууль: Гэгээн Бенедиктийн сургууль
Гаргасан амжилт:
2006-07 сар: Үндэсний коллежуудын спортын холбооны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон
2008-09 сар: Үндэсний коллежуудын спортын холбооны аварга
Хувийн мэдээлэл: 1987 оны тавдугаар сарын 05-нд төрсөн. Аав Дамиран, ээж Ядамсүрэн. Математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг.
Zindаа.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top