Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн. Гэвч элдэв бизнес эрхэлсээр үндэсний бөхөөс лав зайгаа нэлээн барьчихаж.
Дагвадорж аваргыг Доржоо гэж гэрийнхэн, багын найз нар нь дууддаг байлаа. Доржоо наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.
Мөн Доржоо комүсүби цол хүртчихээд эх орондоо ирээд Пунцагаа гарьдтай /тухайн үед заан/ гар барилдаад дийлээгүй гэдэг. “сумочдод очоод хэлнэ ээ. Би нэг ахыгаа гар барилдаанаар ерөөсөө дийлдэггүй юм. Гэтэл тэр ах минь биеэр надаас жижигхэн шүү дээ” гэж Доржоо нэгэнтээ ярьж байсан.
Ер нь гар барилдааны хувьд Цэрэнпунцагийн өмнө гишгэх хүү Монголд бүү хэл дэлхийд ч ховор байх гэлцдэг. Тэр Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өндрөөрөө өөрийг нь бараг нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний 10 долларуудыг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )