Нэг дугуйтын олон төрөл байдаг билээ. Учир нь нэг дугуйтыг унахад хялбар дээрээс нь дэлхийн дээд амжилтыг эвдэх хамгаас хялбар байдаг гэнэ. Тухайлбал Германы иргэн Люц Эйколц хэмээх 25 настай эр өөрийн зохион бүтээсэн нэг дугуйтаар дэлхийн шинэ амжилтыг өвөрмөц аргаар тогтоожээ. Ингэхдээ тэрээр нэг сарын турш бэлтгэсэн бөгөөд 127 шар айрагны шилний амсар дээр явсан байна. Тэрээр өөрийнхөө энэ үзүүлбэрийг үзэсгэлэнгийн хоосон танхимд үзүүлсэн бөгөөд үзүүлбэрийн эхэнд шар айрагны шилний амсар хагарах, дугуйнаасаа унах зэргээр бүтэлгүйтсэн гэнэ. Гиннесийн номонд түүний энэ амжилт бичигдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Албан ёсны эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар түүний энэ амжилтыг объектон дээр дугуйгаар хол явсан хэмээх төрөлд хамруулах бөгөөд хэзээ бүртгэх эсэх нь тодорхой болоогүй байгаа аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )