Өнгөрсөн долоо хоногийн спортын тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 03

Өнгөрөгч  долоо хоног гадаадын спортын ертөнц  уралдаан тэмцээнээр дүүрэн байлаа. Гигби дэлхийн аварга үргэлжилж , формула-1 уралдааны Сингапурын Гран-При болсон зэргээс гадна ЕХБХ-оос зохион явуулдаг хүчирхэг  Аваргуудын лиг болон, Европа лиг тэмцээнийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсан. Мэдээжийн хэрэг нэн тэргүүнд онцлох үйл явдал нь Аваргуудын лиг хэсгийн 2-р тойргийн тоглолтууд байлаа.  Испанийн “гегант”-д болох Барселона, Реал багууд өрсөлдөгчөө асуудалгүй буулгаж авч чанараа харуулсан. Эхний тоглолтод Туркын Трабзонспорт  хожигдсоны дараа шинэ дасгалжуулагчтай болсон Интер, ЦСКА-ын талбайд зочилж ширүүн өрсөлдөөн дундаас анхны 3 оноогоо авч чадсан. Аваргуудын лигт Италийг төлөөлөгч Наполи, Милан багууд өөрсдийн талбайдаа 2:0 гэсэн дүнгээр өрсөлдөгчдөө буулган авснаар Сери А-хан энэ тойргийг зуун хувийн амжилттай дуусгалаа. Харин Английн багуудаас энэ тойрогт хожил авсан ганц баг нь Арсенал байлаа. Тэдний   хувьд талбайдаа Олимпиакосыг  2:1-р буулган авсан бол бусад английн багуудаас Челси, МЮ тэнцэж,  Манчестер сити ялагдал хүлээсэн. Челсийн хувьд бүтэн оноо авах боломжтой байсан ч тоглолтын төгсгөлд өөрсдөөсөө болж хожлоо алдсан гэж хэлж болно. Премьер лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед  “мөрөөдлийн театр”-даа чадан ядан Базальтэй 3:3-р тэнцэж Аваргуудын лигийг хожилгүй үргэлжлүүлсээр байна. Харин талбайдаа Байернд 2:0-р хожигдсон Манчестер Сити-хэн өнгөрөгч долоо хоногийн хэвлэлийн гол баатар болсон. Учир нь тус тоглотын үеэр Сити-ийн дасгалжуулгч Манчини Тевесийг сэлгээгээр талбайд гаргахыг хүссэн ч Аргентин эр дасгалжуулагчийн үгэнд орохоос татгалзсанаар хэрэг явдал эхэлсэн. Тевесийн энэ үйлдэлд уурлаж ундууцсан Роберто Манчини түүнийг өөрийн багаас хөөлгөхөөр оролдох болсон. Энэ талаар Тевес өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Энэ бол Манчинигээс болон хэрэг.Өнгөрсөн улирлын турш жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгч шиг байж Премьер лигийн мэргэн бууч хүртэл болсон. Би гэр бүлийн асуудлаас шалтгаалж багаас явах хүсэлтээ гаргасан. Би багтаа туслахын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно” гэж хэлжээ. Үүнээс үзэхэд Тевесийг багаас явах хүсэлтэй илэрхийлснээс хойш дасгалжуулагчтай харьцах харьцаанд асуудал үүссэн байх магадлалтай. Энэ хүсэлт  нь Тевесийг улирал эхэлснээс хойш байнга шахуу сэлгээний сандалд суух болсны шалтгаан байж болох юм. Үүнд бухимдсан Карлос Тевес эсэргүүцлээ илэрхийлсэн болж таарлаа. Юутай ч эхний байдлаар Тевесийг 14 хоног бэлтгэл хийхийг хориглосон  бөгөөд багийн зүгээс Тевес үнэхээр талбайд гарахаас татгалзсан эсэх талаар багийн бусад гишүүдээс мэдүүлэг авч эхлээд байна. Хэрэг явдал үнэн бодит гэж багаас үзвэл Тевесийг хөөх нь гарцаагүй юм. Багийн хувьд  Тевесийг их мөнгөөр авах баг олдохгүй байгаа энэ үед зээлээр явуулах нь хамгийн зөв алхам болоод байгаа юм. Хөлбөмбөгийн эргэн тойронд онцлоход ийм байна.

Авто спортын хаан гэгдэх Формула-1-ийн  цорын ганц шөнийн гараа болох Сингпурын Гран-При болсон юм. Өмнөх 14 гарааны 8-д түрүүлээд байсан Ред Булл багийн герман нисгэгч Сибастьян Феттель хамгийн хурдан байлаа. Байрлал тогтоох гараанд хамгийн хурдан буюу 1.44.381 секундын амжилтаар эхний байрыг эзэлсэн бол түүний багийн анд Марк Уэббэр удаах байрыг эзэлсэн. Үндсэн гараанд 61 тойргийг 1.59.06.757  гэсэн амжилтаар тэргүүлж энэ улиралд 9 дахиа түрүүлсэн. Ингэснээр 309 оноо цуглуулсан Феттель үлдсэн 5 гараанаас ганц л оноо авахад аваргаа хамгаалсан хамгийн залуу нисгэгч болох боломжтой болоод байгаа билээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн сонирхол татсан зүйл нь Америкийн сагсан бөмбөгийн супер од Коби Брайнтыг тойрсон шуугиан байлаа. Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо ажил хаялт болоод байгаа энэ үед одод Европын багуудад богино хугацаагаар тоглох гэрээтэйгээр ирэх болсон. Энэ удаад Италийн Виртус баг Коби Брайнттай тохиролцоонд хүрэх ойрхон байгаа тухай мэдэгдсэн. Виртус багийн зүгээс нэг сарын хугацаанд Коби багтай тоглуулж 2.5 сая долларын цалин өгөх санал тавьжээ.

Харин өнгөрсөн долоо хоногт дотоодын спортын үйл юу болж өнгөрснийг тоймлон хүргэе. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top