Ч.Ганзоригийн айдас

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг саяхан Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч болсон. Түүний өмнө тус үйлдвэрийн орлогч асан Цогбаатар нэг үе тус холбоог удирдаж байсан ч гадаадад ажиллахаар томилогдоод явчихсан билээ. Ч.Ганзориг энэ спорт холбоог удирдах үүргийг өөртөө авахгүй гэж нэлээд үзжээ. Саяхан Боксын холбооны генсекийн суудлаа өгсөн Үйтүмэн гавьяат гэхэд түүнийг хаа таарсан газраа манай холбооны Ерөнхийлөгч болчих гэж гуйгаад муур хулгана болон хөөцөлдөөд сүйд хийсэн аж. Гэвч өмнөх даргын үед олимпоос алт, мөнгө, дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл авч том амжилт үзүүлсэн учир дараагийн олимпоос медаль авч чадахгүй бол гэсэн айдсын улмаас уг албыг өөртөө авахаас айж байсан сурагтай. Тиймээс Боксын холбооныхон олуулаа мөнгөн аягатай сүү, хадаг барин мэхийж гуйсаар Ч.Ганзоригийг аргагүй байдалд оруулж Ерөнхийлөгчтэй болсон гэнэ.
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top