Багаасаа танхайн хэрэгт холбогдож, долоо дугаар ангидаа тэнсэн харгалзах ялтайгаар суллагдаж байсан улсын начин Б.Одхүү саяхан Сүхбаатар дүүрэгт орших нэгэн уушийн газарт танхайрч бусдын биед хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас оргон зайлсан билээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар шалгаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө Зайсанд байхад нь баривчилсан байна.
Хэнтий аймгийн Батширээт суманд төрж өссөн тэрээр цагдаад албан ёсоор бүртгэгдсэнээр бол 10 гаруй удаа хүн зоджээ. Түүнийг бөх болох замд нь хөтөлж оруулсан хүн бол дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон дэлхийн аварга Ц.Дамдин юм. Сайн хүмүүсийн ачаар амжилт гаргасан тэрээр нохой зодооноор нэг хэсэг хичээллэж өөрийн гаргасан амжилтандаа эрдэж, ёс зүйгүй авирлаж байсан түүхтэй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )