Байрен Мюньхен клуб дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Арьен Роббенийг гэмтэлтэй үед нь тоглуулснаас бүтэн зургаан сар тоглолтоос татгалзахад хүргэсэн билээ. Хэдийгээр түүний бэртэл гүйцэд эдгээгүй байсан ч Евро2012 тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж эхлээд байсан юм. Xарамсалтай нь тэрээр бэлтгэл хийж эхлээд 20 минут болов уу үгүй юу бэлтгэлийн талбайг орхисон байна. Эх сурвалжууд түүний бэртэл сэдэрсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдэгдсэн юм.
Мэргэжлийн тамирчны хувьд энэ бэртэл түүнд хүндээр туссан бөгөөд тэрээр: Өнөөдрийн байдлаар гэмтэлдээ би хамгаас их санаа зовж байна. Ямар ч байсан гэмтлээ ужиграхаас нь өмнө гүйцэд эмчилүүлнэ. Эмчилгээгээ эхлүүлсэн болохоор гайгүй байхаа гэж мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )