Манай спортын тамирчид биеэ тоосон байдал үзүүлээд байгаа нь хэрээс хэтэрлээ. Парист болсон жудо бөхийн ДАШТ-нд тамирчид маань жинхэнэ утгаараа шившгээ тарьсан.Үүнийг ч Жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ний нуугүй ярьж, тамирчдаа “биеэ тоогоод байна” гэдгийг хатуухан анхааруулсан. Ерөөсөө энэ хэдэн тамирчдын шагнал урамшуулал, хоол нь ихдэж, бэлтгэл нь багадаад, толгой нь томроод байгаа. Төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байгаад, амжилт шаардсан бол өөр хэрэг. Саяхандаа... 2004-2005 оны үед бүх шигшээ багт нийлүүлээд 260 орчим сая төгрөг төсөвлөдөг, багууд нь түүнийгээ хувааж авах гэж дайн болдог байсан. 2008 оны Бээжингийн олимпид гаргасан амжилтууд энэ байдлыг өөрчилж, төр нь спортдоо хөрөнгө мөнгө зарцуулах ёстой гэдгээ ч ойлгосон. Ингээд бүх шигшээ багт өгдөг төсвийг хэд дахин нэмэгдүүлсэн. Он гарсаар зөвхөн жудо бөх дээр л гэхэд 436 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Үнэн чанартаа энэ их мөнгө бидний хэдэн татвар төлөгчдийн халааснаас л гардаг шүү дээ. Хуучин спортыхонд зарцуулж байгаа төсвийг хэдэн сая гэж ярьдаг байсан бол өнөөдөр тэрбумаар нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )