Ираны нийслэл Тегеранд байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө. Олимпийн эрх олгох уг тэмцээнд манай улсаас эмэгтэй гурван харваач цэц мэргэнээ сорьсон юм. Манай эмэгтэй харваачид багаараа мөнгөн медаль хүртсэн.
Харин өчигдөр буюу Азийн аваргын сүүлийн өдөр олимпийн эрх олгох чухал тэмцээн болсон юм. Тодруулбал манай тамирчдаас олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг Ираны харваачийг нутаг дээр нь 6:0-ээр буулган авснаар 2012 оны Лондоны олимпод оролцох эрхээ авлаа. Олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг Монголоос олимпийн эрх авсан ес дэх тамирчин болж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )