Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр: “Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийг орон даяар эхлүүлнэ”

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 28

Дунд сургуулийн хүүхдүүд телевизор үзэх, компьютер тоглох, суугаа ажилд ихэнх цаг хугацаагаа зориулах болсноос хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэх болжээ. Үүнтэй тэмцэхээр МУ-ын ерөнхий сайдын санаачлагаар хүүхэд залуусыг идэвхтэй, хөдөлгөөнтэй эрүүл чийрэг, мөрөөдөл зорилготой болгоход түлхэц өгөх “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяраас тодрууллаа. 
-ЕБС-ийн сурагчдын дунд “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-2010 оны ЕБС-иудын сурагчдын дунд эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгааг ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, БСШУЯ, ДЭМБ-ууд хамтарч хийгээд, үр дүнг танилцуулсан. Энэ судалгаанд нийт 9 дүүрэг, 21 аймгийн ЕБС-иудын 7-12 дугаар ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдсан. Энэ судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн дунд хөдөлгөөний хомсдол газар авсан нь ил болсон. Тэгэхээр бид үүний эсрэг хүүхдүүдээ спортоор хичээллэдэг болгох, бусад идэвхтэй хөдөлгөөнд анхаарлыг нь хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мэдээж идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхдийн бие бялдарын хөгжил сайжирч, эрүүл мэндэд нь тустай байхын зэрэгцээ буруу зуршлуудаас салах боломжтой. Үүний хүрээнд “Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийг орон даяар 700 сургуулийн түвшинд гурван үе шаттайгаар зохион байгуулах БСШУЯ, ЭМЯ, сайд нарын хамтарсан тушаал гарсан.
-Хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
 -11 дүгээр сарын 10-наас нэгдүгээр шатны тэмцээн 10 жилийн анхан шатны сургуулиудын хүүхдүүдийн дунд явагдах юм. Дараагийн шат нь хоёрдугаар улирлын амралтаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн, сумдын аварга шалгаруулах тэмцээн болно. Гуравдугаар улирлын амралтаар шалгарсан нийт аймаг, нийслэлийн аварга хүүхдүүд Улаанбаатар хотод ирж мөрөөдлийн багаа шалгаруулах юм.
-Яагаад Мөрөөдлийн баг гэж нэрлэх болов?... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top