Гадны хүнтэй суусан олны танил хүмүүс

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 31

ДУУЧИН МИНЖЭЭ
Охидын анхны хамтлаг “Спайк” нь рок-попын ертөнцөд шинэ үзэгдэл байсан гэж хэлж болно.
Өөрийн гэсэн өнгө төрхийг зоригтойгоор харуулж чадсан “Хадаас”-ынхан гэвч төд удалгүй тарж орхисон. Хамтлагийн гишүүн Минжинсор бие даан уран бүтээл хийх болж хамтлагаасаа гарсан бөгөөд бууриа сахиж үлдсэн гурваас нь хоёр нь гадаадад сурахаар замд гарцгаасан. Охидын хамтлагийн түүх нэг иймэрхүү үргэлжилдэг. Тухайн үедээ Хүмүүнлэгийн их сургуулийн франц хэлний ангид сурдаг байсан Минжээ 23-р сургуулийг төгссөн гэдэг. Өөрийн гэсэн хэд хэдэн цомгийг гаргасан Минжээгийн хамгийн сүүлд UB паласт хийсэн тоглолт нь нэг их амжилт авч ирээгүй. Гоо сайхны мэс засалд орж арьсаа борлуулсан түүний шинэ стиль тухайн үедээ бас л шуугиан тариад авсан. Удаа ч үгүй залуусын жишгийг дагаж Минжээ холын Америкт ажиллаж амьдрах болсон. Энэ хугацаанд уран бүтээлийн ажлаа ч үргэлжлүүлж буй тухайгаа монгол руу хаа нэг SMS нисгэсэн шиг суух болсон тэрээр Грек эрийн цайг чанах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Хөөрхөн ихэр охидын ээж болсон Минжээг нөхөр нь анх Монгол бүсгүй гэдэгт итгээгүй гэдэг. Түүний охид Жессика, Виктория нэртэй.

 



ХӨТЛӨГЧ Д.ХАЛИУНАА

 

 


Өөрийн гэсэн үзэгчдийг бий болгож чадсан Халиунаа 2003 онд олон насны зөрүүтэй Солонгос эрийн гэргий болж хуримаа ёс төртэй хийгээд авсан. Тухайн үедээ залуусын орох дуртай “Жулиана” баарны эзэн байсан гэх Солонгос эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд том болсон нэг хүүтэй байсан ажээ. Халиунаагийн сонголтыг гэр бүлийнхэн нь хүлээн авсан ч өвөөгийн зөвшөөрсөн хариу хамгийн хэцүү давааны нэг байсан гэдэг. Хэдийгээр Монгол залуус маань боловсролтой, соёлтой бас ухаантай ч надад аз дутсан юм байлгүй тиим залуус таарч байсангүй.Хайр дурлалдаа бүхнээ зориулж бүр халаасны мөнгөгүй үлдэх ч үе таарч байсан ч архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүдээс хайрыг мэдэрдэггүй байлаа гэж нэг бус удаа ярьж байсан. Ийнхүү Солонгос эрийн өрхийг татах болсон. Халиунаагийн ажиллуулж байсан ” Жулиана” хаалгаа барьж өнөө Солонгос нөхөр нэг хэсэгтээ л шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулсан. Удалгүй “цагаан зээр бүсгүй хүн хоёр нутаггүй” гэгчээр Д. Халиунаа нөхрийн хамт Солонгосыг зорьсон юм.

ЗАГВАР ӨМСӨГЧ Д.ЦЭРМАА
Солонгосын топ модель Д. Цэрмаа гэх бүсгүйг загварынхан андахгүй сайн мэднэ. Хааяахан эх орондоо үдлээд буцдаг энэ бүсгүй Монголын загварын тайзнаа тун ч ховорхон үзэгддэг. Солонгосын топ арван загвар өмсөгчийн нэг Д. Цэрмаагийн энэ амжилтын цаана уйгагүй хөдөлмөрч шургуу зан байсан гэдгийг онцлох зүйтэй. Учир нь хүний нутагт өөрийн гэсэн школыг бий болгож амжилт гаргахад амаргүй байсан гэдэг. Ямар сайндаа л Солонгос загвар өмсөгчдөөс дутахгүй гэхдээ нойр хоолоо умартан хэлтэй болох гэж зүтгэсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэх юм билээ. Тэрээр өнөөдөр Солонгосын хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг бөгөөд өөрийн гэсэн нэлээд олон шавьтай. Аав ээжээс олуулаа Д. Цэрмаа өвөөгийн амин охин байсан гэдэг. Ямар сайндаа Солонгос эртэй дэр нэгтгэх болсон хайртай ачаа тун ч харамлаж байж хадамд гаргажээ.

 

 

ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
Монголын кино ертөнцөд бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам хийж “Бүлээн нурам”кинонд гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж чадсан жүжигчин О.Энхтуулыг харах гэж олон ч залуус нүдээ өгөхөөс буцахгүй байсан гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Гэсэн ч тэдний аз жаргалтай амьдрал нэг их удаан үргэлжлээгүй. Ариунболдын хартай зан хэрээс хэтэрч түүнд бүр гар хүрээд авдаг байсан гэх юм билээ. Ийнхүү аргагүй эрхэнд хоёр тийш болсон ба О.Энхтуул охиноо өөр дээрээ авч үлдсэн юм. Анхны амьдрал нь азгүйтлээр төгссөн ч тэрээр уран бүтээлээ орхиогүй бөгөөд харин ч олон сайхан дүрийг бүтээж драмын тайзнаа амилуулсан. Бүр хошин урлагт хүч үзээд авсан бөгөөд түүний тоглосон номерууд өдгөө телевизийн дэлгэцнээ гарч үзэгчдийг баясгаж байна. Харин түүний амьдралын хоёр дахь сонголт Герман эр байсан юм. Түүний нөхрийг Клаус гэдэг бөгөөд тухайн үедээ багагүй шуугиан тариад авсан. Олны танил сайхан бүсгүйтэй суусан азтай эр өдгөө эхнэрээсээ дутахааргүй олны танил болж амжсан нэгэн. Тэд хоёр хүүхэдтэй. Гурван хүүхдийн ээж аав тэд өнгөрсөн жил Германд ажиллаж амьдрахаар нутгаасаа гарсан. Европ школыг илүүд үзсэн Клаусынхан хэсэгтээ Германд амьдрах бололтой.

 

ЗАГВАР ӨМСӨГЧ О.ОЮУНТУЯА... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(150.129.143.137) 2016 оны 06 сарын 07

hairan shn Mongol busguichuud, ymrch eh oronch uzelgui ym, eh ornoosoo urvagchid, 3han garan huntei iim tsoohuulhnee bj erliizjeed hurliizjaad bvl Mongol suirne, Mongol tsustnuud ustana.

0  |  0
Top