“Манай адуу”, “Насны хань”, “Малчин заяа” зэрэг олон сайхан дууг амилуулсан СТА дуучин А.Мөнхбатыг үзэгч олон барилдвал барилдчихдаг, дуулбал дуулдаг жинхэнэ монгол эр хэмээн үнэлэх нь бий. Харин түүнийг “Аварга” дээд сургууль, “Тайхар” клубт найм орчим жил бодибилдингийн багш хийснийг цөөн хүн мэдэх байх.
Найман жил багшлахдаа тэрээр 2003 оны “Монголын мистер” тэмцээний хүрэл, 2003, 2004 оны “Ирээдүйн мистер” тэмцээний хүрэл медаль тус тус хүртэж байжээ.
Дашрамд сонирхуулахад А.Мөнхбат энэ сарын 24, 25-нд Бөхийн өргөөнд “Манай адуу” тав дахь бие даасан тоглолтоо тоглох гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )