“Спонсор Мастер кросс-2011” уралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Монголын автомастеруудын холбооноос “Мастер кросс” уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч ивээн тэтгэгч байгууллагуудын дунд “Спонсор Мастер кросс-2011” уралдааныг арваннэгдүгээр сарын 6-нд Морингийн даваанд зохион байгууллаа. Уралдааны онцлог нь авто спортын тамирчид бус харин тэдгээрийн ивээн тэтгэгч байгууллагын захирлуудын дунд өрсөлдөөн өрнөсөн байна.  Уралдаанд 13 компанийн захирал оролцож, эр зориг, ур чадвараа сорин уралдав.

“Мастер кросс”-ын уламжлалт дүрмийн дагуу оролцогчид сугалаа ёсоор байрлал тогтоох хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, шийдвэрлэх шигшээ уралдаанд 12 оролцогч хэсгийн уралдаанд эзэлсэн байрлалын дагуу гурван эгнээгээр 2,5 км урттай найман тойрог замыг туулж, аваргаа тодруулсан юм. Тэмцээний аваргаар “Говь Фрийдом” компанийн захирал Г.Жангар тодорсон бол мөнгөн медалийн “Хишиг арвин Индастриал” компанийн захирал Б.Хишигдорж, хүрэл медалийг “Шинэ барилга” компанийн н.Лхагвасүрэн нар хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top