Сумо бөхийн ертөнцөд Монгол эрийн ид хавыг гайхуулж яваа Хакухо М.Даваажаргал Монгол-Японы хооронд “жим” гартал явдаг нэгэн билээ. Тэрээр эх орондоо ирэх бүртээ аавынхаа өвөрт унтдаг гэнэ. Аав, хүү хоёрын зэрэгцээд унтаж байгааг нь харсан зарим нэгэн нь Мөөеө аваргыг “хүүхэд” шиг жижигхэн харагддаг хэмээн “шоолдог” байна.
Өөрөөс нь намхан аавыгаа хэн хүнээс илүү хайрлаж хүндэлдэгээ дэлхий нийтийг алмайруулсан ярилцлагаараа баталж байсан удаатай. Тодруулбал NHK-гийн сурвалжлагчийн “Асашёорюүгийн аав сайн бөх. Танай аав ч бас адил гэсэн байх аа?” гэсэн асуултад, “Түүний аав бол заан, миний аав бол аварга хүн” гэж хариулж дэлхий нийтэд Мөөеө аваргыг “сурталчилж” байсан түүхтэй.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )