Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтохын “Хөдөлмөрийн баатар” цолны найр өчигдөр боллоо. Тэрээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа олимп, дэлхийн анхны аваргуудыг төрүүлж, Монголын жүдо бөхийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх амжилт үзүүлж, хүндтэй үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ. “Баянгол” ресторанд болсон уг цайллагад түүний үе үеийн шавь нараас гадна жүдо бөхийн холбооны болон спорт холбоодын удирдлагууд, түүний ойр дотныхон хүрэлцэн иржээ. Сүүлийн хэдэн жил жүдо бөхийн үндэсний шигшээ багийг удирдаж, нэг бус удаа түүхэн амжилт гаргасан Ч.Насантогтох багш өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Одоо тэрээр шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )