Дэлхийд онцлогдсон долоо хоног

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 14

Өнгөрсөн долоо хоног Монголын спортын эргэн тойронд олон олон үйл явдлууд боллоо. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн аравдугаар сарын эхээр Италид айчлах үеэрээ “Интер Милан” клубын ерөнхийлөгч Массима Мораттитай уулзаж, хүүхдүүдэд зориулсан “Интер кампус” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр ярилцаж, тохирсон билээ. Улмаар хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тохирох зорилгоор “Интер” клубын захирал Эрнесто Паолило тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хөл тавьсан юм. Дэлхийд данстай “Интер Милан” клубээс хэрэгжүүлдэг “Интер кампус” хөтөлбөр нь даян дэлхийн хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудыг хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломж бүрдүүлэх зорилготой бөгөөд одоогоор дэлхийн 24 оронд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин Монгол Улс 25 дахь нь болж байгаа юм. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжих “Интер кампус” хөтөлбөр нь хүүхэд, багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, нийгэмд чиглэсэн байх бол Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран байгуулах “Интер”-ийн академи нь илүү мэргэжлийн талдаа, ирээдүйн шилдэг хөлбөмбөгчдийг эртнээс бэлтгэх зорилготой. Энэ нь магадгүй ерөнхийлөгчийн FIFA-ын ордноор зочлохдоо Монгол улсад хөл бөмбөгийн ДАШТ-нийг зохион байгуулахаар өгсөн амлалтын эхлэл болох талтай. Энэ үйл ажиллагаатай зэрэгцээд нэгэн...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top