Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхамыг Америкийн MLS лигийн “Оны эргэн ирэлт” шагналын эзнээр тодрууллаа. 36 настай тоглогч маань хагас жил гаруй бэртлийн улмаас талбайд гарах боломжгүй байсан бөгөөд “Оны эргэн ирэлт”-ийг клубын төлөөлөгч, хөлбөмбөг сонирхогчдын санал асуулгаар тодруулдаг байна.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 12-нд “Лос-Анжелес Гэлакси”-гийн бүрэлдэхүүнд багтан “Коламбус Крю”-гийн эсрэг эхний тоглолтоо хийсэн юм. Америкийн лигийн энэ улиралд Бекхэм хоёр гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгсөн ажээ.
Түүний “Лос-Анжелес Гэлакси”-тай байгуулсан гэрээ энэ сард дуусгавар болох юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )