Ирэх сарын 10-нд Узбекстан улсын Ташкент хотноо Мэргэжлийн муатай боксын хагас дунд жингийн (63,5кг) дэлхийн аваргын төлөөх халз тулаан Монгол улсын тамирчин Ч.Шижир-Эрдэнэ, Узбекстан улсын тамирчин Санжар Хушиназаров нарын хооронд болох гэж байна.
Энэ тухай www.muaythai.uz сайтад мэдээлжээ.
“Мишээл” группийн тамирчин Ч.Шижир-Эрдэнэ нь 1989 онд Дундговь аймгийн Мандалговь хотноо төрсөн бөгөөд 2008 оноос О.Алтанпүрэвийн удирдлага дор кикбокс болон муатай боксоор хичээллэж 2010 онд Австри улсын Инсбрук хотноо зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, 2011 оны 3-р сард Бангкок хотноо зохиогдсон дэлхийн муатай боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээс гадна 2010, 2011 оны Монгол улсын аварга тамирчин бөгөөд Тайланд, Хонгконг, БНХАУ-ын мэргэжлийн муатай боксын рингэнд амжилттай тулалдаж нийт 18 удаа өрсөлдсөнөөс 14 удаа өрсөлдөгчөө ялж, дөрөв ялагдаж зургаан удаа өрсөлдөгчөө КО-гоор ялсан юм байна.
Узбекстан улсын тамирчин Санжар нь 1988 онд төрсөн 2010 оны Дэлхийн аварга тамирчин бөгөөд мэргэжлийн рингэнд 25-н удаа өрсөлдөж 23 удаа өрсөлдөгчөө ялаад байгаа юм байна.
Энэхүү тулаан Дэлхийн муатай боксын холбооны (WMF) албан ёсны тулаан юм.
Сэтгэгдэл ( 0 )