Даян аварга А.Сүхбат зургаа дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05


Бөхөд хайртай, ард түмэндээ нэг л зуны наадмаар зодог тайлах шийдвэрээ хэлж торгон ногоон дэвжээгээ орхисон  даян аварга А.Сүхбат  “Монголын үрс маш олон болтугай” гэж их зохиолч Д.Нацагдоржийн чандлан  захисан гэрээсийг  чадалтай дээрээ биелүүлэхээр чамгүй зүтгэж яваа.  Мөн нэг л өдөр голомтоо орхиод явчихсан ханийхаа талаар өнөөдрийг болтол ганц үг ч ганхийхгүй байгаа  Баянаа аваргын охин  Баясгалангийн  ухаан, тэвчээрийг шагших хүн байх ч ялалт, ялагдал бүрт нь хамт унаж босч, удмыг нь залгуулсан ханьдаа хуншгүй зан гаргасан аваргын эрээгүйг зэмлэх хүн ч  олон байдаг. Анхны эхнэрээсээ хойш  чамгүй олон бүсгүйчүүдтэй нэр, дэр холбогдоод байгаа аварга маань одоогоос тав хоногийн өмнө зургаа дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. Түүнийг хүүг төрүүлсэн эмэгтэй бол “Тайхар” фитнесс клубын аэробикийн багш, МУИС-ийн оюутан нэгэн гэнэ.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top