Fantasy тааварт уралдааны анхны ялагч тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 08

 Манай цахим хуудас хөлбөмбөг сонирхогчдынхоо дунд Английн Премьер лигийн fantasy тааварт уралдааныг албан ёсоор зарлаж, эхний дүнгээ гаргалаа.

Энэхүү тааварт уралдаанд нийтдээ 720 оролцогч өөрийн багаа сойсноос эхний тойрог буюу Английн Премьер лигийн 14 дүгээр тойргийн дүнгээр О.Доржсүрэн менежертэй DiamondAmulet баг 107 оноо авч тэргүүллээ. Тэрээр багтаа энэхүү тойрогт онцгой сайн тоглож, покер хийсэн “Блэкберн”-ийн Айегбени Якубуг авсан нь эзэндээ 21 оноо авчирсанаас гадна “Арсенал”-ын өндөр үсэрч, гайхалтай мөргөдөг хамгаалагч Томас Вермален 16 оноо авчирсан байна. Мөн “Их буучид”-ын ахлагч Робин Ван Перси, “Тоттенхэм”-ийн Гарет Бэйл нар олон оноо цуглуулж өгчээ.

Манай тааварт уралдаанд оролцогчдод дахин сануулахад, Хийморь.мн цахим хуудсын зүгээс тойрог бүрийн ялагчид тусгай шагнал гардуулж буй билээ. Дуртай хөлбөмбөгөө үзээд, дэмждэг тоглогчоо багтаа аваад, найз нөхөдтэйгээ хөлбөмбөгийн мэдлэг мэдрэмжээрээ өрсөлдөх шиг сайхан зүйл юу байх билээ. Тиймээс манай тааварт уралдаанд идэвхтэй оролцоорой. Бид тойрог бүрт хамгийн өндөр оноо авсан багийн менежерт тусгай шагнал гардуулах болно.

Ингээд анхны ялагч DiamondAmulet багийн менежер О.Доржсүрэн та Хийморь.мн цахим хуудсын 77191919 утсаар холбоо барьж, тусгай шагнал болох авдар шар айргаа гардан авна уу.

Багийн мененжерүүддээ дараагийн тойрогт нь амжилт хүсье.

 

Эхний тойргийн шилдэг арав

Баг                                   Оноо

DiamondAmulet                  107

Gunner KH                         103

FC Laufrad                         102

hope                                 102

davaal_fc                           101

Ontsgoi                             101

royal arsenal                     101

tottengam                         95

HF-fisher                           94

AGLUUDNAG                       94

 

Хийморь.мн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top