Токиогийн Их дуулгын эхний өдөр Монгол жүдочдоос ганцаараа медалийн болзол хангасан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хагас шигшээд Японы Такажё Томофүмид цагийн төгсгөлд иппон үнэлгээ алдан хожигдлоо.
Хоёр бөхийг шүүгч хоёр, хоёр торгосноор үнэлгээ тэнцүү цаг дуусах дөхөж байхад манай тамирчин шийдсэн мэх хийх гэж байгаад сөрөг довтолгооноор тийн иппон буусан юм.
1991 онд төрсөн энэ япон жүдоч өнгөрсөн жил БНСУ-ын Сүвонд зохиогдсон Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нь олон улсын тавцанд үзүүлсэн ганц амжилт нь бөгөөд энэ удаа Их дуулгад түрүү булаацалдлаа.
Х.Цагаанбаатарын хувьд Токиогийн Их дуулгад сүүлийн дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж буй бөгөөд 2008, 2009 онд 5-р байрт шалгарч, 2010, 2011 онд хүрэл медалийн тавцанд гарав.
Тэмцээний эхний өдөр болсон дөрвөн жинд бүгдэд нь зохион байгуулагч орныхон аваргалж, нийт 16 медалийн 10-ыг нь авлаа.
Сэтгэгдэл ( 0 )