”Интер”-ийн Милито хамгийн муу хөлбөмбөгчин болов
Энэ удаагийн рейтингийн жагсаалтад Амаури, Лука Тони /"Ювентус"/, Диего Милито, Диего Форлан, Мауро Сарате /"Интер"/, Адриан Муту /"Чезена"/, Сантьяго Сильва /"Фиорентина"/; Фелипе Мело, Милош Красич /"Ювентус"/, Эдуардо /"Дженоа"/ нар нэр дэвшсэн бөгөөд тэдгээрээс “Интер”-ийн Диего Милито “оны муу”-гаар шалгарав. 32 настай түүнд 3099 хүн саналаа өгчээ. Хоёрт, 2991 саналаар “Ювентус"-ийн Амауриг нэрлэсэн байна. Өнгөрсөн онд Адриано болон Рикарду Куарежма хоёр энэхүү шагналын эзэн болж байжээ.
Р.Слава
Top
Сэтгэгдэл ( 0 )