"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос олимпийн наадмын чөлөөт бөхийн сорилт тэмцээнийг энэ сарын 9-11-нд Лондон хотноо гурван төрлөөр зохион байгуулжээ. "Excel center" ордонд болсон тэмцээнд 31 орны 200-гаад тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны шүүгчдийн зөвлөлийн хурал болж, зарим шүүгчид зэрэглэл олгожээ.
Тус хурлаар олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэрт олимпийн зэрэглэл, олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Х.Ганболдод нэгдүгээр зэрэглэл олгосон байна. Одоогийн байдлаар FILA-гaac дэлхийн хэмжээнд нийт 56 шүүгчид олимпийн зэрэглэл олгосон бол олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч 276 байгаа аж.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )