Казахстаны Алма-Ата хотноо зохиогдсон сонирхогчийн олон улсын боксын олон улсын тэмцээнээс манай улсын баг тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал 60 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган,Э.Бадар-Ууган, 56 кг-ын жинд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба нар алтан медаль авсан юм. Харин 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн байна.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хувьд гэмтлийн улмаас цөөнгүй тэмцээн алгассан юм. Тэрбээр ирэх хавар Казакстанд болох Азийн аваргаас Лондонгийн олимпийн эрхээ халааслах зорилготой байгаа бөгөөд энэ нь түүний хувьд бэртлээс хойших анхны олон улсын шинжтэй тэмцээн юм. Тэрбээр эхний тойргоосоо эхлэн Казакстан, Узбекстан, Хятадын боксчдыг илт давуугаар ялсан бөгөөд өчигдөр Казахстаны тамирчинг 14:10 харьцаагаар ялсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )