АНУ-ын шилдэг тамирчдын нэг Коби Брайнт улирлын тоглолтыг адал явдалтай эхлүүлэх нь ээ. Тодруулбал түүний эхнэр Ванесса арваас олон жилийн хамтын амьдралдаа цэг тавихаар салах өргөдлөө шүүхэд өгчээ.
Коби эхнэрээ 1993 оноос хойш удаа дараа араар нь тавьсан бөгөөд эхнэр нь хангалттай тэвчсэн гэж үзэж байгаа тул ийнхүү салах өргөдлөө шүүхэд өгсөн байна. Хатагтай Брайнт салах өргөдлөө өчигдөр шүүхэд өгсөн бөгөөд хоёр охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тэдний том охин Наталиа найман настай бол бага охин Жианна нь өдгөө таван настай юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )