Улсын аварга С.Мөнхбат түрүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 30

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Цол олгоно, олгохгүй хэмээн хууль батлагчдыг хоёр талцуулаад авсан тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглов. Барилдааны үзүүр түрүүг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж нар булаацалдсан бөгөөд баруун золгоон дээрээс харцага шахаж татан хутгахад отгон аварга дагуулж мушгиад давсан юм.

Дөрвийн даваа

С.Мөнхбат – У.Батгэрэл
Х.Мөнхбаатар – Л.Цэрэнтогтох
Н.Ганбаатар – П.Бүрэнтөгс
Ж.Бат-Эрдэнэ – Р.Пүрэвдагва
Д.Рагчаа – Ц.Одбаяр
М.Өсөхбаяр – Ж.Чулуунбат
Ц.Содномдорж – Б.Амарзаяа
Ө.Бат-Орших
– А.Бямбажав


Тавын даваа

С.Мөнхбат – П.Бүрэнтөгс
Х.Мөнхбаатар – Ж.Чулуунбат
Ж.Бат-Эрдэнэ – Ө.Бат-Орших
Д.Рагчаа – Ц.Содномдорж

Зургаагийн даваа

С.Мөнхбат – Ж.Бат-Эрдэнэ
Х.Мөнхбаатар – Ц.Содномдорж

Долоогийн даваа

С.Мөнхбат - Ц.Содномдорж

                                                                                                       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top