Майкл Жордан сүй тавилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Мэргэжлийн сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан сүй тавьсан байна.  Алдарт тамирчны хайрыг татсан бүсгүйг Ветте Приетотой гэдэг бөгөөд тэд гурван жилийн турш болзсон  юм.  Майкл Жордан  48 настай бол түүний сүйт бүсгүй, загвар өмсөгч Прието 32 настай бөгөөд тэдний сүй тавьсанг  хэвлэлийн төлөөлөгч нь батлаад байна.  Хосын хуримын тов одоогоор гараагүй байна.  

Энэ удаагийн гэрлэлт нь Майклийн хувьд хоёр дахь гэрлэлт ажээ. Тодруулбал алдарт сагсчин өмнө нь Хуанита Жордонтой 17 жилийн турш хамтран амьдарсны эцэст 2006 онд гэрлэлтээ цуцлуулж байсан түүхтэй.  Тэд Жеффри Майкл, Маркус Жеймс хэмээх хоёр хүү, Жасмин хэмээх охинтой болсон бөгөөд салсныхаа  дараа Майкл экс эхнэртээ 168 сая ам.доллар өгсөн байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top