Криштиан Роналдог тойрсон дуулиан огт тасрахгүй юм. Ар араасаа л… Тэгвэл энэ удаад дэлхийд зартай хөлбөмбөгчинг насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй унтсан тухай скандал дэгдлээ. Карима Эль Маруг хэмээх биеэ үнэлэгч бүсгүйг “Руби” гэдэг нэрээрээ нь дэлхий нийт андахаа байсан. Тэрээр Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконитой сексдсэн гэх өргөдлөө шүүхэд өгөөд байгаа зартай хүүхэн юм. Тэгвэл Руби уг дуулианы зэрэгцээ Роналдотой янаг амрагийн холбоотой байсан хэмээн дуулиан дэгдээлээ. Гэхдээ тухайн үед Руби өөрийгөө насанд хүрээгүй байсан гэжээ. Хөлбөмбөгчин маань “охинтой” утсаар танилцаж. Тэд хоёрдахь уулзалтаараа л бэлгийн харьцаанд орсон байна. Зочид буудалд… Роналдо маргааш өглөө нь өнгөрүүлсэн шөнийнхөө л төлбөрийг хийгээд явсан нь Рубигийн дургүйцлийг хүргэсэн гэжээ. Уг нь бол “охин” бүх сэтгэлээсээ залууд үйлчилсэн аж. Ингээд тэр шүүхээр хэргээ шийдүүлж “нөхөн төлбөр” авахаар шийдсэн байна.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )