Оросын хамгийн дур булаам тамирчин бүсгүй тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30

Энэ удаад Европын аварга, улсынхаа дээд амжилтын эзэн, уртын харайлтын тамирчин Дарья Клишина ОХУ-ын хамгийн тачаангуй, дур булаам тамирчин бүсгүйгээр тодорчээ. Клишинагийн хувьд Оросын спортын шүтээн болсон Татьяна Лебедеватай адилхан байж зүйрлэгдэхийг хүсдэггүй гэдгээ мэдэгдээд байгаа. “-Би Таня биш. Би Дарья Клишина л хэвээрээ баймаар байна. Гэхдээ би түүнийг хүндэлдэг. Түүний амжилтыг давтах бас эвдэх нь л миний зорилго” хэмээжээ. Дарья 2007 анхны ялалтаа байгуулж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэн спортын гараагаа эхэлсэн билээ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top