Ц.Амарбаясгалан “Imperial-2011”-д ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 25

Тулааны спортын “Imperial-2011” тэмцээн өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Нийт есөн тулаан болсон бөгөөд 52 кг-д Кикбоксын олон улсын аваргын хүрэл медальт А.Энхжин, Олон хотын болон Таеквондогийн аварга О.Жаргал хэмээх хоёр эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс О.Жаргал ялалт байгуулсан юм. Харин эрэгтэйчүүдийн 52 кг 2000 оны УАШТ-ний хүрэл медальт Г.Отгонбаатар яллаа.

60 кг-д 2010 оны УАШТ хүрэл медальт, К5 олон хотын болон “Балтика” кикбоксын аварга Б.Батбаясгалан болон 2010, 2011 оны мутай боксын УАШТ-ий аварга, Эрхүү ОУТ-ий шилдэг тамирчин, 2002 оны Орос улсын боксын УАШТ-ий  аварга, Казахстан Алматагийн УОТ-ий мөнгөн медальт Г.Батхүү нар өрсөлдөгчөө буулгаж авав.

Түүнчлэн 65 кг-д 2011 оны кикбокс болон мутай боксын улсын аварга н.Галмандах, 70 кг-д кикбоксын улсын аварга Алтанбагана, 58 кг-д Пан Азийн аварга Г.Ганзориг, 85 кг-д улсын аварга Б.Цогтбаяр нар тус тус ялалт байгуулсан. Харин Кикбокс болон мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан Кикбоксын дэлхийн аварга Jason Woodham-тай таван үе тулалдаж ялалт байгуулсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top