Өнөөдрийн “Өглөөний сонин”-д их аварга Д.Дагвадоржийг сархад хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай муудалцан, нэгийг нь хутгалж гэмтээжээ гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ мэдээллийг түүнээс тодруулахад “Тийм ийм муухай бэлгэгүй юм ямар зорилгоор бичдэг байна аа. Би хэн нэгний биед хутга мэс хүргэсэн зүйл байхгүй” хэмээлээ.
Энэ мэдээллийг дуулаад гайхсан тэрбээр бичсэн сэтгүүлч, нийтэлсэн сонин нь тайлбар хийж уучлалт гуйх байлгүй дээ гэж ярьсан юм.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )